Thursday, April 1, 2010

“Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөр

Уриа:
Эх үрсийн ногоон төглийг хамтдаа

Ээждээ,
Монголын бүх ээжүүддээ,
Дэлхий ээждээ зориулж мод ургуулцгаая.

“Сортоо” хүүхэд залуучуудын нийгэмлэгээс санаачилсан “Бид ээждээ хайртай” аяны хүрээнд,
“Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөр буюу Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн гадаад орчинд мод, цэцэг тарьж, арчилж тордож ургуулах ажлыг санаачлаад байна.
Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд монголын олон олон эх амаржиж монголын ирээдүй болсон олон олон хүүхэд мэндэлдэг билээ. Эх нялхаст амаржаагүй, эмчлүүлээгүй эх үр ховор биз ээ, магадгүй таны хүүхэд ч бас тэнд төрөх биз ээ. Энэ орчинг ногоон байгууламжтай болгосоноор амаржиж буй ээж нарынхаа сэтгэл санааг саруулсуулж, эх үрсийн амарч тухлах орчинтой болгох, нийслэлийнхээ ногоон байгууламжийг нэмж байгаль экологид бодитой хувь нэмэр оруулах билээ. Мөн тархины саажилттай хүүхдүүдэд ногоон байгууламж эерэг нөлөө үзүүлдэг. Энэ хөтөлбөрийг дэмжиж олон мэргэжлийн хүн ажиллаж байгаа. Мөн бид модоо тариад орхих биш (мөнгө булаад орхисоноос ялгаагүй) харин тарьсан модоо ургуулах зорилготой ажиллах юм.

Энэ үйл ажиллагааг дэмжиж ээждээ зориулан мод тарьж ургуулан хайраа илэрхийлцгээе. Хомжын нэг өдөр та Эх нялхасын хашаан доторхи өөрийн тарьсан модны хажууд ач гучаа дагуулан ирээрэй.

Хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллах хувь хүн, нийгмийн хариуцлагатай албан байгууллагуудыг урьж байна.
Мөн та зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцох боломжтой.
Үйл ажиллагааг дэмжигчидийн уулзалт 2010 оны 4 сарын 4-ны 14 цагаас Сортоо клуб дээр уулзацгаая. Манай хаяг: БГД, 4-р хороолол, Парадоксоос уруудаад 47-р сургуулийн зүүн талд FOHOW төвийн 202 тоот

САНААЧЛАГЧ:
“Сортоо” хүүхэд залуучуудын нийгэмлэг

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
“Яруу сэтгэгч” сэтгүүл
“Монголын гэрэлт бүсгүйчүүд” ТББ

ДЭМЖИГЧ:
“Fohow” компани
"Гурван бүдүүн" хамтлаг
Эх нялхасын эрдэм шинжилгээний төв
МGX хамтлаг
Баянгол дүүргийн бичил цагдаагийн тасаг
Баянгол дүүргийн 14-р хороо
“Ногоон хонх” ТББ

МЭДЭЭЛЛИЙН ДЭМЖИГЧ:
1. МҮОНРТ
2. Монцамэ
3. Info TV сэтгүүл
4. Парламент телевиз
5. www.biznetwork.mn
6. www.kaka.mn
7. www.shijir.com
8. Life FM 104
9. P3 FM 100.9
10. Лавайн эгшиг радио FM 97.5
11. BEST FM 98.5
12. Зангиатай радио FM 105,5
13. “Яруу сэтгэгч” сонин
14. UBS- “Зүрхнээс зүрхэнд” нэвтрүүлэг
15. “Эх орон” телевиз Мэдээний алба
16. UBS Music Production

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БАГ:
Утас: 98090994, 88708980, 99278174
E-mail: sor_too@yahoo.com
Blog: www.sor-too.blogspot.com

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ТӨЛӨВЛӨГДСӨН АЖЛУУД

4 /4. Дэмжигчдийн анхны уулзалт. Хөтөлбөрийн зохион байгуулалтын баг байгуулагдлаа.
4 /11- 5/6. Хөтөлбөрт оролцогчидыг бүртгэнэ
5 /8, 9 Хөрсөө бэлтгэнэ.
5/15, 16. Мод тарина.
5/15, 16. Цементен хашлагт чимэглэлийн зураг зурах
4/28- 5/28. “Ээждээ бид хайртай” сэдэвт зургийн үзэсгэлэнд зургаа оруулах сонирхолтой хүүхэд бүрийн зургийг хүлээн авч ЭНЭШТ-д үзэсгэлэн гаргаж эмнэлгийг танхимыг чимэглэх.
5/30. Эх нялхаст эмчлэгдэж байгаа Эх үрсэд зориулсан Эх үрсийн баяр зохион байгуулна.
6/4,5. Зүлэг тарих өдөр
6/13. “Ээждээ зориулсан бидний төгөл” нээлтийн үйл ажиллагаа буюу мод тарьсан бүх хүмүүсийн ээжүүдийг баярлуулах үйл ажиллагаа
• Хүүхдүүдийн ээждээ зориулсан зургаар үзэсгэлэн гаргана.
• Хүүхдүүдийн урлагийн тоглолт
• Цэцгийн мандал байгуулах үйл ажиллагаа
6- 9 сар. Долоо хоног бүр, хөтөлбөрийн залуус мод зүлгээ арчилж, хоорондоо танилцаж, хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр зохиодог байх. Эмнэлэгт хэвтэж буй эх, хүүхдүүдэд сэтгэлийн дэм болгох.
6 сарын Бямба гариг бүр. Үлгэрийн үдэш. Ахмадууд эмчлэгдэж байгаа эх үрсэд үлгэр ярих үлгэрийн үдэш зохион байгуулна.


“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ” Хөтөлбөрийн сүлд дуу

Хөтөлбөрийн товч танилцуулга

ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ” хөтөлбөрийн Товч танилцуулга -

Татаж авах

Хөтөлбөрийн зорьж буй үр дүн, тарих талбайн хэмжээ, хөтөлбөрт хэрхэн оролцож болох зэрэг бүх талын дэлгэрэнгүй мэдээлэл


ХӨТӨЛБӨРИЙН ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ АВАХ

No comments:

Post a Comment

"Эх орны залуус хаана явна" нэвтрүүлэгт СОРТОО нийгэмлэг оролцлоо

_________________________________________________