Tuesday, June 22, 2010

Ээждээ зориулж мод тарьсан залуусынхаа ээж нарт энэхүү клипийг зориулав

“Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөрт хамрагдаж, ээждээ зориулж мод тарьсан залуусынхаа ээж нарт энэхүү клипийг зориулав, (бидэнд илгээсэн эх үрсийн зургаар дүрсжүүлэв)

Хөтөлбөрийн залуус

Бид ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ аяны сүлд дуу

Үг Б.Балдорж Ая А.Мөнгөншагай

ИЖИЙГЭЭ ГОМДООХ УЧИРГҮЙ
Ариухан хэвлийдээ арван сар тээж
Араг үүрч галаа түлсэн
Амьдрал хэмээх их далайд авчирсан
Ачит ижийгээ битгий гомдоогоорой

Дх:Үртэй хүний жаргалыг өдөр болгон мэдрүүлж
Үгсийн сайхныг өдөр болгон хэлмээр
Ижийгээ хайрлаж явхад би алзахгүй
Ижий минь та наддаа шүтээн билээ.

Алаг үр болж мэндлэн төрөөд
Амьдралд нь баяр баясалыг мэдрүүлж
Нарт хорвоод ганц заяах ижийгээ
Насан туршид нь баярлуулж яваарай
Дх:

Энрийлэх хайрыг нь дааж яваарай
Ижийгээ гомдоох учиргүй
Ижийгээ би, гомдоох учиргүй
Дх:

Saturday, June 12, 2010

ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААНД УРЬЖ БАЙНА


Сайн байцгаана уу.

ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ амжилттай цэцэглэж байгаад бид бүхэн баяртай байна.

Төглийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2010 оны 6-р сарын 20-ны 11:00 цагт эхлэх боллоо.

Хөтөлбөрт албан ёсоор оролцсон залуучууд 2010 оны 6-р сарын 20-ны 11:00 цагт нээлтэндээ ЭЭЖИЙН ХАМТ ХҮРЭЛЦЭН ИРНЭ ҮҮ.

Тиймээс Сортоо клубд хүрэлцэн ирж Ээждээ өгөх УРИЛГАА АВНА УУ.

Мөн 6 сарын 19-ний 12:00 цагаас Нээлтийн бэлтгэл ажил болох тул ЭНЭШТ-д хүрэлцэн ирнэ үү.

Та бүхэнд маш их баярлалаа

Зохион байгуулалтын баг

Friday, June 11, 2010

"Ээждээ зориулсан бидний төгөл" ТВ нэвтрүүлэг хийхээр боллоо

"Ээждээ зориулсан бидний төгөл" хөтөлбөрийн хүрээнд ТВ нэвтрүүлэг хийхээр болсон тул нийт оролцсон хүмүүс 2010 оны 6 сарын 12-ны 12:00 цагт Төглийн хөшөөний хажууд цуглана уу.

Зохион байгуулалтын баг
"Эх орон" ТВ

Sunday, June 6, 2010

"Ээждээ зориулсан бидний төгөл" цэцэглэж байна

Зүлэг тарих ажил 14 хоног үргэлжилж өнөөдөр зүлгээ тарьж дууслаа. Хөтөлбөрийн хүрээнд 1 сар гаруй хугацаанд модны нүхээ ухаж, 2000 гаруй мод бут тарьж, газраа хагалж, хар шороо дэвсэж зүлгээ тарьж, усалж тордож ургуулж, үүрийн 4 цаг хүртэл мод, зүлгээ усалсан тохиолдол цөөнгүй байлаа.Энэ хугацаанд эмнэлэгийн хамт олноос нэг ч хүн ажилд туслаагүй бөгөөд худлаа үнэн ч болтугай баярлалаа гэж хэлэх хүн гараагүй байгаа нь гайхалтай.
Зүлэг тарихын тулд газраа хагалж, тармаж цэвэрлээд, хар шороогоо 10 см дэвсэж үрээ цацаад дээрээс нь элсээ нимгэн цацаад шолбо услаж, дараа нь өдөр бүр усладаг билээ.
 


Ингээд бидний мод зүлэг тарих ажил амжилттай дууслаа. Дөнгөж дуусмагц хур бороо асгарч бидний ажлыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Одоо энэ сайхан төгөлөө арчилж тордож ургуулж, төгөлийнхөө сэлүүхэн чөлөөнд суух аз жаргалтай хүмүүсийг харах л үлдлээ дээ.

"Эх орны залуус хаана явна" нэвтрүүлэгт СОРТОО нийгэмлэг оролцлоо

_________________________________________________