Thursday, July 1, 2010

ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ ТВ нэвтрүүлэг ЭХ ОРОН Телевизээр цацагдлаа

“Ээждээ зориулсан бидний төгөл”-өө услах усалгааны хуваарь (7 сар)

Тайлбар: “Ээждээ зориулсан бидний төгөл”-ийг байгуулж эхлэх үеэр ЭНЭШТ-ийн удирдлагуудтай хийсэн гэрээ ёсоор тарьж ургуулсан зүлэг модыг ЭНЭШТ-ийн ажилчид хуваарьтай талбай бүрээ арчилж тордож ургуулах ёстой байсан. Мөн төглийн нээлтэнд оролцсон ЭНЭШТ-ийн удирдлагууд төгөлөө арчилж тордохоо амласан билээ. Гэсэн хэдий ч урд хэсгийн талбай хаягдаж, бидний тарьсан зүлгийг эмнэлэгийн зүгээс огт услахгүй байгаа учраас залуус бид усалгааны хуваарь гаргаж услахаар боллоо.

Хуваарь:
7 сарын 5. Б.Ачхүү ба түүний нөхөд
7 сарын 6. Б.Дашхүү (“Сортоо” клуб)
7 сарын 7. Н.Эрхэмбаяр (“Суундар” ХХК)
7 сарын 8. Б.Наранцэцэг (“Ladies aura” клуб)
7 сарын 9. Ц.Шийрэв (БГД 14-р хороо)
7 сарын 10. Б.Алтанхуяг (“Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ)
7 сарын 11. Ж.Лувсандорж (“Яруу сэтгэгч” сонин)
7 сарын 12. Э.Энхсайхан (“Лавайн эгшиг” FM)
7 сарын 13. М.Базаррагчаа (“Ногоон хонх” ТББ)
7 сарын 14. С.Соёлмаа (‘Fohow” ХХК)
7 сарын 15. Б.Норовсүрэн (“Монголын эко зохистой хөгжлийн холбоо” ТББ)
7 сарын 16. Хуншагай (“Ladies aura” клуб)
7 сарын 17. Э.Бадамгарав (“Fohow” ХХК, Nice баг)
7 сарын 18. Мandy (“Luna Blanca” ресторан)
7 сарын 19. Б.Ачхүү ба түүний нөхөд
7 сарын 20. Б.Дашхүү (“Сортоо” клуб)
7 сарын 21. Н.Эрхэмбаяр (“Суундар” ХХК)
7 сарын 22. Б.Наранцэцэг (“Ladies aura” клуб)
7 сарын 23. Ц.Шийрэв (БГД 14-р хороо)
7 сарын 24. Б.Алтанхуяг (“Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ)
7 сарын 25. Ж.Лувсандорж (“Яруу сэтгэгч” сонин)
7 сарын 26. Э.Энхсайхан (“Лавайн эгшиг” FM)
7 сарын 27. М.Базаррагчаа (“Ногоон хонх” ТББ)
7 сарын 28. С.Соёлмаа (‘Fohow” ХХК)
7 сарын 29. Б.Норовсүрэн (“Монголын эко зохистой хөгжлийн холбоо” ТББ)
7 сарын 30. Хуншагай (“Ladies aura” клуб)
7 сарын 31. Э.Бадамгарав (“Fohow” ХХК, Nice баг)
8 сарын 1. Мandy (“Luna Blanca” ресторан)

Анхаарах зүйлс:
1. Өдөрт 1 удаа зөвхөн урд талбайн ногоон зүлгийг услана.
2. Услах цаг нь өглөө 06:00- 09:00, Орой 18:00- 24:00 цагуудаас өөрөө цагаа сонгож услана. Амжаагүй тохиолдолд шөнө усласан ч болно.
3. Тухайн өдөр хариуцсан хүн өөрөө услаж амжихгүй болсон тохиолдолд өөрийнхөө байгууллагаас заавал төлөөлөл буюу итгэлтэй хүн явуулж услуулна.
4. Усалгааны шаланкыг Захиргааны байрнаас авч усласаны дараа хүлээлгэн өгнө.
5. Шаланк өргөх, шаланкаа зөөх мэт ажил гарах учир 2 хүн байвал тохиромжтой.
6. Олуулаа очсон тохиолдолд услахгүй байгаа хүмүүс нь модны ойр орчмын зэрлэгийг түүдэг байж болно.

Жич: Энэ удаагийн хуваарьт 14 хүн, байгууллагаа төлөөлөн услахаар болсон бөгөөд 1 хүн 14 хоногт 1 удаа ирэх юм. Байгууллага хамт олон, найз нөхдөөрөө болон “Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөрт бүртгүүлж нэр нь бичигдсэн хэдий ч бүтээн босгох ажилд бодитой хувь нэмэр оруулж чадаагүйдээ санаа зовж байгаа хүн байвал 8, 9 сарын усалгааны хуваарьт нэрээ бүртгүүлж ээждээ зориулсан төглөө услах боломжтой.

Таныг хүндэтгэсэн: Хөтөлбөрийн зохицуулагч: Ж.Лувсандорж

“Ээждээ зориулсан бидний төгөл”-өө услах усалгааны хуваарь (7 сар)

"Эх орны залуус хаана явна" нэвтрүүлэгт СОРТОО нийгэмлэг оролцлоо

_________________________________________________