Friday, May 28, 2010

“Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөрийн дэмжигчид ЗҮЛЭГЖҮҮЛЭХ ажилд оролцоно уу

Сайн байцгаана уу.

“Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөр амжилттай үргэлжилж Мод тарих ажил дуусаж, зүлэгжүүлэх болон модоо ургуулах ажил эхлэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ЗҮЛЭГЖҮҮЛЭХ үйл ажиллагааны бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд 2010 оны 5 сарын 30-ны 12:00 цагт үргэлжлэн хийгдэх тул хөтөлбөрийг дэмжиж ээждээ зориулж мод тарихаар албан ёсоор бүртгүүлсэн хувь хүн албан байгууллагууд болон дэмжигчид ЭНЭШТ-ийн урд талбайд хүрэлцэн ирнэ үү.

Хувийн бэлтгэл:
1. Маск
2. Бээлий

Дэмжиж хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа.

Зохион байгуулалтын баг

Tuesday, May 25, 2010

“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ” Хөтөлбөрийг дэмжиж Вашингтоны Монголчууд 700$ хандивлалаа

Алс хол нутагт суугаа элэг нэгт ахан дүүсдээ болон хандивийг зохион байгуулж оролцсон Төмөрбат ахдаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж мэхийн ёслоё.
"Ээждээ зориулсан бидний төгөл" цогцлоон босоход та бүхэн хамт байсанд талархлаа. Төглийн нээлтийн ажиллагаанд та бүхний ээж нарыг хүндэтгэлтэйгээр урин залах учир ээж нартайгаа холбоо барих утасыг илгээнэ үү. Мөн ээжтэйгээ хамт авахуулсан зургаа илгээнэ үү.

Вашингтоны монголчууд -

Monday, May 24, 2010

“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ” Хөтөлбөрийн ЗҮЛЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН бэлтгэл эхэллээ




Хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгдсөн байсан ЗҮЛЭГЖҮҮЛЭХ ажлын бэлтгэл эхэллээ. Нийт талбайгаа гишгиж хөрсийг сулласаны дараа тармуураар тармаж хог, том чулууг нь цэвэрлэж хөрсөө тэгшлээд дээр 8- 10 см орчим хар шороо дэвсэж эхэллээ.

Thursday, May 20, 2010

“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ” Хөтөлбөрийн яг одоогийн үйл явц, (шинэчилсэн хувилбар1-2)

“Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөрийн ЗҮЛЭГЖҮҮЛЭХ ажил эхэллээ

Сайн байцгаана уу.

“Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөр амжилттай үргэлжилж Мод тарих ажил дуусаж, зүлэгжүүлэх болон модоо ургуулах ажил эхлэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ЗҮЛЭГЖҮҮЛЭХ үйл ажиллагааны бэлтгэл ажил 2010 оны 5 сарын 22-ны 10:00 цагт эхлэх тул хөтөлбөрийг дэмжиж ээждээ зориулж мод тарихаар албан ёсоор бүртгүүлсэн хувь хүн албан байгууллагууд болон дэмжигчид ЭНЭШТ-ийн урд талбайд хүрэлцэн ирнэ үү.

Хувийн бэлтгэл:
1. Савар, тармуур
2. Маск
3. Бээлий

Дэмжиж хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа.

Зохион байгуулалтын баг

Monday, May 17, 2010

Ээждээ зориулсан бидний төгөл хөтөлбөрт оролцож байгаа нийт хүмүүс үйл ажиллагааны зургуудаа татаж авна уу

Ээждээ зориулсан бидний төгөл хөтөлбөрт оролцож байгаа нийт хүмүүс үйл ажиллагааны зургуудаа татаж авна уу http://share.gogo.mn/c5pW4sfjuB7171274195115/EejdeeZoriulsanBidniiTugol.rar.

Баярлалаа

“Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөрийн мод тарих нээлтийн ажиллагаа амжилттай боллоо

5 сарын 15-ны 10:00 цагт Хөтөлбөрийн мод тарих нээлтийн ажиллагаа амжилттай болж, ээждээ зориулж мод тарьж буй залуус болон ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл болсон 200 гаруй хүн хүрэлцэн ирж модоо тарьлаа.
Хүндэт зочид модоо тариад явсаны дараа бид үлдсэн газраа модоо тарьж, бүх таригдсан мод, бутыг зөв таригдсан эсэхийг дахин шалгаж, буруу таригдсан зарим модыг дахин тарьж, ус тогтоох тогоо гаргах зэрэг нарийвчилсан ажлуудыг хийлээ. Мөн маргааш тарих газрынхаа нүхийг ухаж бэлтгэлээ.





Thursday, May 13, 2010

"Ээждээ зориулсан бидний төгөл" хөтөлбөрийн мод тарих үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Бүртгүүлсэн хүмүүс хүрэлцэн ирнэ үү

Сайн байцгаана уу

“Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөрийг дэмжиж ээждээ зориулж мод тарихаар албан ёсоор бүртгүүлсэн хувь хүн албан байгууллагууд

2010 оны 5 сарын 15-ны 10:00 цагт ЭНЭШТ-ийн урд талбайд хүрэлцэн ирж мод тарих үйл ажиллагаандаа хүндэтгэлтэйгээр оролцоно уу.

Хувийн бэлтгэл:

1. Дээд талаараа цагаан хувцасаар жигдрэх

2. Мод тарих хүрз

3. Модоо услах хувин эсвэл түмпэн авч ирэх

Дэмжиж хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа.

Хөтөлбөрийн залуус Лавайн эгшиг FM 97.5- ийн нэвтрүүлэгт оролцлоо

Saturday, May 8, 2010

Ээждээ зориулсан бидний төгөл" хөтөлбөр амжилттай үргэлжилж байна



Залуучууд цугларч байна

Захаар нь шуудуу хэлбэрээр ухаж Хайлаас тарих учир газраа хэмжиж ухах хүрээгээ зурлаа.

Анхны шангаа татаж ухаж эхэллээ

Ухсан газрынхаа шороог шигшиж нарийн ширхэгтэйг нь хар шороотой хольж модоо тарьсанаар ургахад сайн нөлөөтэй байдаг.

2 талбайн шуудуу буюу 500 орчим Хайлаас тарих газрыг бэлтгэлээ.


Хээрийн хоол амттай. Норжмоо ээжийн хөшөөний хажууд хуушуураа идлээ. Залуучууд маань нилээн ядарсан байна.







Өглөө 40 орчим залуус ирсэн боловч ихэнхи нь ажилтэй гээд ажлын дундуур явсан учир орой гэхэд 20 орчим залуус үлдлээ.
Дэмжиж байна гэж маш олон залуучууд хэлж байсан боловч, яг ажлын талбарт цөөхөн залуус ирлээ.
Одоо маргааш бас ухах газар үлдсэн байгаа. Ирээд нэг ч болов нүх ухаж өгвөл маш их баярлана.
Ямар ч байсан Ээждээ зориулсан төглөө бүтээнэ ээ

Wednesday, May 5, 2010

ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ хөтөлбөрийн оролцогчид мод тарих бэлтгэл ажилдаа оролцоно уу

ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ хөтөлбөрийг дэмжиж, ээждээ зориулж мод тарихаар албан ёсоор бүртгүүлсэн хүмүүс 2010 оны 5 сарын 8-ний 12 цагаас Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн урд байрлах Норжмаа ээжийн хөшөөний хажууд мод тарих бэлтгэлтэй цуглана уу. Зөвхөн 8-ний өдөр мод тарих газраа урьдчилан бэлтгэхээр боллоо.

Хувийн бэлтгэл: Маск, бээлий, шуудай, 1-2 ширхэг багаж (хүрз, лоом, жоотуу, савар, тармуур).
Жич: Танд илүү багаж байвал аваад ирж болно. Багаж илүүдэхгүй.

Ээждээ зориулж мод тарихаар албан ёсоор бүртгүүлсэн байгаа хүмүүс ЯАРАЛТАЙ ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ АВАХУУЛСАН ЗУРГАА luvsandorjj@yahoo.com е-мэйлээр илгээх болон биечлэн авчирж өгнө үү. Хөтөлбөрийн сүлд дуу болох ЭЭЖИЙГЭЭ ГОМДООХ УЧИРГҮЙ дууны клипд орох юм аа.


"Ээждээ зориулсан бидний төгөл" хөтөлбөрийн залуус UBS ТВ-ийн "Зүрхнээс зүрхэнд" нэвтрүүлэгт оролцлоо

Monday, May 3, 2010

Ээждээ зориулсан бидний төгөл" хөтөлбөрийг дэмжиж буй байгууллага, хувь хүмүүс

Ээждээ зориулж мод тарихаар албан ёсоор бүртгүүлсэн хүмүүсийн нэрс

1. Б.Дашхүү
2. Б.Наранцэцэг
3. Б.Ачхүү
4. Б.Мөнхцэцэг
5. Ц.Нармандах
6. Ж.Лувсандорж
7. Өлзий-Орших
8. Ундармаа
9. Дагвадорж
10. Д.Гантуул
11. С.Отгонтуяа
12. Д.Одонцэцэг
13. Б.Хуншагай
14. Б.Шоовдор
15. Д.Отгончимэг
16. Д.Дашням
17. М.Амгалан
18. С.Батгэрэл
19. С.Соёлмаа
20. Н.Базаррагчаа
21. Ж.Хорлоо
22. С.Уянга
23. Д.Амарсайхан
24. Д.Чулуунцэцэг
25. Т.Ганболд
26. Х.Алтанцэцэг
27. М.Түвшинбаяр
28. Т.Насанцэцэг
29. Б.Наранжаргал
30. Ц.Шийрэв
31. Б.Алтанхуяг
32. Г.Баатар
33. Л.Нүрзэд
34. Ө.Хүрэлтогтох
35. Энхцэцэг
36. Эрдэнэчимэг
37. Б.Жаргал
38. Ж.Буяндэлгэр
39. Ц.Энхжаргал
40. Ц.Отгонжаргал
41. Ц.Хишигжаргал
42. Ц.Амаржаргал
43. О.Цэрэнноров
44. Г.Норжмаа
45. Ч.Анужин
46. П.Отгонжаргал
47. П.Эрдэнэ
48. Г.Төгөлдөр
49. Н.Мөнхтөр
50. Д.Болд
51. Д.Энхжин
52. Х.Номинзол
53. А.Мэнд-Орших
54. Баяраа
55. Барсболд
56. О.Одмаа
57. Б.Сэржмядаг
58. Б.Бадмаараг
59. Б.Ишханд
60. Х.Цэрэнлхам
61. Саруулзаяа
62. Энхжин
63. Г.Туяа
64. Г.Сарантуяа
65. Г.Баттулга
66. Г.Дуламсүрэн
67. Г.Батсүрэн
68. Б.Булганчимэг
69. Т.Тамир
70. Г.Баасансүрэн
71. Л.Дулмаа
72. О.Шинэбаяр
73. Ц.Ариунбаяр
74. Д.Одонцэцэг
75. А.Мэнд-орших
76. Сугар
77. Д.Оюунболд
78. Баярхүү
79. П.Ганболд
80. С.Номинхүү
81. П.Дуламсүрэн
82. Янжив
83. Чимидцэрэн

Хөтөлбөрийг дэмжиж байгууллагаараа мод тарьж байгаа болон үйл ажиллагааны зардалд хандив өргөсөн байгууллага, хувь хүмүүс

1. Номин Холдинг 420000 ₮
2. “Fohow” компанийн хамт олон ЭНЭШТ-ийн хойт хэсэгт мод тарихаар боллоо.
3. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Хөшөө орчмын тохижилтын ажлыг хариуцаж ажиллахаар боллоо.
4. Нийслэлийн эмэгтэйчүүдийн холбоо, ЭНЭШТ-ийн баруун жигүүр буюу Амбултори орчимд мод тарихаар боллоо.
5. “Өгөөж ээж” компани 50000 ₮
6. Ашигт Малтмалын Газар Геологи судалгааны хэлтэс 60000 ₮
7. “BBQ Chicken” 20000 ₮
8. “Кензо 999” караоке 30000 ₮
9. “Оточ одь” эмнэлэгээс 6 хүн мод тарьна 60000₮ (6 хүний нэрс нь дээр бүртгэлтэй байгаа)
10. USA Washington DC дэхь Төмөрбат ба түүний нөхөд 500000₮
11. “Тэнгэр Ээл” ХХК 1 тонн элс
12. Цэрэнноровын үр хүүхдүүд нь ээждээ зориулж 7 мод (хүмүүсийн нэрс нь дээр бүртгэлтэй байгаа)
13. Д.Наранцэцэгийн үр хүүхдүүд нь ээждээ зориулж 5 мод (хүмүүсийн нэрс нь дээр бүртгэлтэй байгаа)

Sunday, May 2, 2010

"Ээждээ зориулсан бидний төгөл" хөтөлбөрийг дэмжиж Fohow компанийн хамт олон мод тарих ажлаа эхэллээ










"Ээждээ зориулсан бидний төгөл" хөтөлбөрийг дэмжиж "Fohow" компанийн хамт олон Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн хойт талын хэсгийг хариуцаж ажиллахаар болсон бөгөөд мод тарих бэлтгэл ажлаа эхэллээ.

Хөтөлбөрийг бодитой дэмжиж байгууллагаараа идэвхитэй оролцож хойд талын талбайг хариуцаж ажиллаж буйд маш их баярлалаа.

"Эх орны залуус хаана явна" нэвтрүүлэгт СОРТОО нийгэмлэг оролцлоо

_________________________________________________