Saturday, May 8, 2010

Ээждээ зориулсан бидний төгөл" хөтөлбөр амжилттай үргэлжилж байна



Залуучууд цугларч байна

Захаар нь шуудуу хэлбэрээр ухаж Хайлаас тарих учир газраа хэмжиж ухах хүрээгээ зурлаа.

Анхны шангаа татаж ухаж эхэллээ

Ухсан газрынхаа шороог шигшиж нарийн ширхэгтэйг нь хар шороотой хольж модоо тарьсанаар ургахад сайн нөлөөтэй байдаг.

2 талбайн шуудуу буюу 500 орчим Хайлаас тарих газрыг бэлтгэлээ.


Хээрийн хоол амттай. Норжмоо ээжийн хөшөөний хажууд хуушуураа идлээ. Залуучууд маань нилээн ядарсан байна.







Өглөө 40 орчим залуус ирсэн боловч ихэнхи нь ажилтэй гээд ажлын дундуур явсан учир орой гэхэд 20 орчим залуус үлдлээ.
Дэмжиж байна гэж маш олон залуучууд хэлж байсан боловч, яг ажлын талбарт цөөхөн залуус ирлээ.
Одоо маргааш бас ухах газар үлдсэн байгаа. Ирээд нэг ч болов нүх ухаж өгвөл маш их баярлана.
Ямар ч байсан Ээждээ зориулсан төглөө бүтээнэ ээ

No comments:

Post a Comment

"Эх орны залуус хаана явна" нэвтрүүлэгт СОРТОО нийгэмлэг оролцлоо

_________________________________________________