Tuesday, August 3, 2010

“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ”-ӨӨ УСЛАХ УСАЛГААНЫ ХУВААРЬ (8-10 САР)

ТАЙЛБАР:
“Ээждээ зориулсан бидний төгөл”-ийг байгуулж эхлэх үеэр ЭНЭШТ-ийн удирдлагуудтай хийсэн гэрээ ёсоор тарьж ургуулсан зүлэг модыг ЭНЭШТ-ийн ажилчид хуваарьтай талбай бүрээ арчилж тордож ургуулах ёстой байсан. Мөн төглийн нээлтэнд оролцсон ЭНЭШТ-ийн удирдлагууд төглөө арчилж тордохоо амласан билээ. Гэсэн хэдий ч урд хэсгийн талбай хаягдаж, бидний тарьсан зүлгийг эмнэлэгийн зүгээс огт услахгүй байгаа учраас залуус бид усалгааны хуваарь гаргаж услахаар боллоо.
АНХААРУУЛГА!
Хөшөө орчмын талбайг Нийслэлийн захирагчийн албанаас хариуцаж тохижуулсан боловч арчилгаа, тордолгоо хийхгүй байгаагаас моднууд нь хатаж үхэж, тарьсан зүлэг нь ургахгүй зэрлэгт дарагдаж, өдий болтол хогийн сав ч байрлуулаагүй байгаа нь харамсалтай. Нийслэлийн захирагчийн алба хариуцсан талбайдаа анхаарал хандуулна уу.

ХУВААРЬ:
8 сарын 7. Б.Дашхүү (“Сортоо” клуб)
8 сарын 14. Н.Эрхэмбаяр (“Суундар” ХХК)
8 сарын 21. Б.Наранцэцэг (“Ladies aura” клуб)
8 сарын 28. Ц.Шийрэв (БГД 14-р хороо)
9 сарын 4. Б.Алтанхуяг (“Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ)
9 сарын 11. Ж.Лувсандорж (“Яруу сэтгэгч” сонин)
9 сарын 18. Э.Энхсайхан (“Лавайн эгшиг” FM)
9 сарын 25. М.Базаррагчаа (“Ногоон хонх” ТББ)
10 сарын 2. Б.Норовсүрэн (“Монголын эко зохистой хөгжлийн холбоо” ТББ)
10 сарын 9. Хуншагай (“Ladies aura” клуб)
10 сарын 16. Э.Бадамгарав (“Fohow” ХХК, Nice баг)

АНХААРАХ ЗҮЙЛС:
1. Долоо хоногт 1 удаа услаж байгаа учраас услах хуваариа өндөр хариуцлагатайгаар мөрдөх.
2. Хуваарийг Бямба гаригт зоосон байгаа бөгөөд Бямба, Ням гаригын аль боломжтойг нь сонгон услаж болно.
3. Өдөрт 1 удаа зөвхөн урд талбайн ногоон зүлэг болон моднуудын тогоог дүүртэл услана.
4. Услах цаг нь өглөө 06:00- 09:00, Орой 18:00- 24:00 цагуудаас өөрөө цагаа сонгож услана. Амжаагүй тохиолдолд шөнө усласан ч болно.
5. Тухайн өдөр хариуцсан хүн өөрөө услаж амжихгүй болсон тохиолдолд өөрийнхөө байгууллагаас заавал төлөөлөл буюу итгэлтэй хүн явуулж услуулна.
6. Усалгааны шаланкыг Захиргааны байрнаас авч усласаны дараа хүлээлгэн өгнө.
7. Шаланк өргөх, шаланкаа зөөх мэт ажил гарах учир 2 хүн байвал тохиромжтой.
8. Олуулаа очсон тохиолдолд услахгүй байгаа хүмүүс нь модны ойр орчмын зэрлэгийг түүдэг байж болно.

ЖИЧ:
Энэ удаагийн хуваарьт 7 хүн, байгууллагаа төлөөлөн услахаар болсон бөгөөд 1 хүн 2 сард 1 удаа ирэх юм. Байгууллага хамт олон, найз нөхдөөрөө болон “Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөрт бүртгүүлж нэр нь бичигдсэн хэдий ч бүтээн босгох ажилд бодитой хувь нэмэр оруулж чадаагүйдээ санаа зовж байгаа хүн байвал ЭНЭШТ-ийн усалгааны хуваарьт нэрээ бүртгүүлж ээждээ зориулсан төглөө услах боломжтой.

Таныг хүндэтгэсэн: Хөтөлбөрийн зохицуулагч: Ж.Лувсандорж

"Эх орны залуус хаана явна" нэвтрүүлэгт СОРТОО нийгэмлэг оролцлоо

_________________________________________________