Friday, April 9, 2010

Ээждээ зориулж мод тарих хүмүүсийг бүртгэж эхэллээ


Сайн байна уу. Хөтөлбөрийг дэмжиж буй байгууллага, хувь хүмүүст маш их баярлалаа. Энэ бол зүгээр нэг мод булаад орхих ажил биш, бодитой бүтээн байгуулалт хийхийг зорьж буй чухал ажил учир дэмжиж буй хүмүүс маань өөрсдийн санал бодлоо бодит ажил хэрэг болгож хөтөлбөртөө хариуцлагатай хандаарай.

Хөтөлбөрийг дэмжигчдийн уулзалт
2010 оны 4 сарын 18-ний 14 цагаас Сортоо клубд болох тул, хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалтанд хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, ээждээ зориулж мод тарих хүмүүсийг бүртгэнэ. Бид бүхний тарьсан мод ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ болон Эх нялхасын төвд сүндэрлэх билээ. Оролцсон хүн бүрийн ээжийн нэрийг Хүндэтгэлийн самбарт мөнхжүүлнэ.

Хаяг: БГД, 4-р хороолол, 19-р хороо, Парадоксоос уруудаад 47-р сургуулийн зүүн талд Fohow төвийн 202 тоот
Утас:98090994, 99278174

"ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ" Хөтөлбөрийн зорьж буй үр дүн










Монголын эх үрсийн хайрын илэрхийлэл Эх үрсийн ногоон төглийг Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд бүтээн босгох "ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ" хөтөлбөрт оролцоорой. Хүссэн хүн бүр ээждээ зориулж мод тарих боломжтой.

ЭНЭШТ-ийн одоогийн дүр төрх:











Хөтөлбөрийн зорьж буй үр дүн:

Thursday, April 8, 2010

ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ хөтөлбөрийн явц

За сайн байцгаана уу. Дэмжиж байгаа нийт хүмүүсдээ баярлалаа. “ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ” хөтөлбөр буюу Монголын олон олон эх үрсийн хайрын илэрхийлэл эх үрсийн ногоон төглийг Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд бүтээн босгох хөтөлбөр амжилттай үргэлжилж байна. Маш олон байгууллага, хувь хүн дэмжиж байна.

Хөтөлбөрийн талаарх, сүүлийн үеийн дэлгэрэнгүй мэдээллийг татаж үзнэ үү.

ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ” хөтөлбөрийн ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАТАЖ АВНА УУ

Monday, April 5, 2010

“Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөрийг дэмжигчдийн анхны уулзалт



4 сарын 4-ний уулзалт амжилттай болж, зохион байгуулалтын багаа байгуулж, эхний байдлаар хөтөлбөрөө гаргалаа.

Энэ ажил бол зүгээр нэг гүйж очоод, хэдэн мод булчихаад, тэрийгээ мод тарьчихлаа гэж ярьдаг дүр эсгэсэн ажил биш гэдгийг ойлгоорой. Олон хүмүүсий хүч дэмээр, ЭХ ҮРСИЙН НОГООН ТӨГӨЛ БАЙГУУЛАХ томоохон бүтээн байгуулалтын ажил учир хүн бүр хариуцлагатай хандах хэрэгтэй гэдгийг ойлгож буй биз ээ. Тиймээс 7 хоног бүр уулзаж ярилцаж байх юм. Мөн хөтөлбөрийг дэмжиж "Ногоон хонх" ТББ-ийн залуучууд ЭНЭШТ-ийн газрыг хэмжилт хийж план зураг гаргаж өглөө. Хүн бүр чаддаг чаддагаараа туслаж байгаад маш их баяртай байна. "Ногоон хонх" ТББ-ын залуучуудад маш их баярлалаа.
Та бүхэн планыг татаж үзээрэй. Эндээс төгөл байгуулах гээд байгаа талбай нь тодорхой харагдана.

Энэхүү хөтөлбөр ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь зөвхөн таны оролцооноос шалтгаална. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах ажил болон цаашид хөтөлбөрийг өргөжүүлэх талаарх таны санал бодлыг нээлттэй тусгаж байна. Тиймээс таныг бидэнтэй нэгдэхийг уриалж байна. Хөтөлбөрийг дэмжигчидийн уулзалт Ням гариг бүрийн 14 цагаас Сортоо нийгэмлэгт болж байна. Манай хаяг: БГД, 4-р хороолол, Парадоксоос уруудаад 47-р сургуулийн зүүн талд FOHOW төвийн 202 тоот

Зохион байгуулалтын баг
1- Б.Дашхүү- Санаачлагч, Зохион байгуулагч, (“Сортоо” нийгэмлэг)
2- Ж.Лувсандорж- Зохицуулагч (“Яруу сэтгэгч” сэтгүүл)
3- Б.Нармандах- Олон нийттэй харилцах (Монголын гэрэлт бүсгүйчүүд ТББ)
4- М.Базаррагчаа (“Ногоон хонх” ТББ)
5- Ц.Шийрэв- Олон нийттэй харилцах (БГД 14-р хороо)
6- О.Зоригоо (Fohow компани – “Nice” баг)
7- Б.Алтанхуяг
8- С.Соёлмаа
9- Ч.Сэлэнгэ (“Сортоо” нийгэмлэг)

Утас: 98090994, 99056695, 99278174, 91113131
E-mail: sor_too@yahoo.com
Blog: www.sor-too.blogspot.com

Уулзсан залуучуудын саналаар эхний байдлаар боловсруулсан хөтөлбөрийн байршууллаа. Татаж авна уу.

Хөтөлбөрийг дэмжигчидийн уулзалт Ням гариг бүрийн 14 цагаас Сортоо нийгэмлэгт болж байна. Манай хаяг: БГД, 4-р хороолол, Парадоксоос уруудаад 47-р сургуулийн зүүн талд FOHOW төвийн 202 тоот

Thursday, April 1, 2010

“Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөр

Уриа:
Эх үрсийн ногоон төглийг хамтдаа

Ээждээ,
Монголын бүх ээжүүддээ,
Дэлхий ээждээ зориулж мод ургуулцгаая.

“Сортоо” хүүхэд залуучуудын нийгэмлэгээс санаачилсан “Бид ээждээ хайртай” аяны хүрээнд,
“Ээждээ зориулсан бидний төгөл” хөтөлбөр буюу Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн гадаад орчинд мод, цэцэг тарьж, арчилж тордож ургуулах ажлыг санаачлаад байна.
Эх нялхасын эрдэм шинжилгээний төвд монголын олон олон эх амаржиж монголын ирээдүй болсон олон олон хүүхэд мэндэлдэг билээ. Эх нялхаст амаржаагүй, эмчлүүлээгүй эх үр ховор биз ээ, магадгүй таны хүүхэд ч бас тэнд төрөх биз ээ. Энэ орчинг ногоон байгууламжтай болгосоноор амаржиж буй ээж нарынхаа сэтгэл санааг саруулсуулж, эх үрсийн амарч тухлах орчинтой болгох, нийслэлийнхээ ногоон байгууламжийг нэмж байгаль экологид бодитой хувь нэмэр оруулах билээ. Мөн тархины саажилттай хүүхдүүдэд ногоон байгууламж эерэг нөлөө үзүүлдэг. Энэ хөтөлбөрийг дэмжиж олон мэргэжлийн хүн ажиллаж байгаа. Мөн бид модоо тариад орхих биш (мөнгө булаад орхисоноос ялгаагүй) харин тарьсан модоо ургуулах зорилготой ажиллах юм.

Энэ үйл ажиллагааг дэмжиж ээждээ зориулан мод тарьж ургуулан хайраа илэрхийлцгээе. Хомжын нэг өдөр та Эх нялхасын хашаан доторхи өөрийн тарьсан модны хажууд ач гучаа дагуулан ирээрэй.

Хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллах хувь хүн, нийгмийн хариуцлагатай албан байгууллагуудыг урьж байна.
Мөн та зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцох боломжтой.
Үйл ажиллагааг дэмжигчидийн уулзалт 2010 оны 4 сарын 4-ны 14 цагаас Сортоо клуб дээр уулзацгаая. Манай хаяг: БГД, 4-р хороолол, Парадоксоос уруудаад 47-р сургуулийн зүүн талд FOHOW төвийн 202 тоот

САНААЧЛАГЧ:
“Сортоо” хүүхэд залуучуудын нийгэмлэг

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
“Яруу сэтгэгч” сэтгүүл
“Монголын гэрэлт бүсгүйчүүд” ТББ

ДЭМЖИГЧ:
“Fohow” компани
"Гурван бүдүүн" хамтлаг
Эх нялхасын эрдэм шинжилгээний төв
МGX хамтлаг
Баянгол дүүргийн бичил цагдаагийн тасаг
Баянгол дүүргийн 14-р хороо
“Ногоон хонх” ТББ

МЭДЭЭЛЛИЙН ДЭМЖИГЧ:
1. МҮОНРТ
2. Монцамэ
3. Info TV сэтгүүл
4. Парламент телевиз
5. www.biznetwork.mn
6. www.kaka.mn
7. www.shijir.com
8. Life FM 104
9. P3 FM 100.9
10. Лавайн эгшиг радио FM 97.5
11. BEST FM 98.5
12. Зангиатай радио FM 105,5
13. “Яруу сэтгэгч” сонин
14. UBS- “Зүрхнээс зүрхэнд” нэвтрүүлэг
15. “Эх орон” телевиз Мэдээний алба
16. UBS Music Production

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БАГ:
Утас: 98090994, 88708980, 99278174
E-mail: sor_too@yahoo.com
Blog: www.sor-too.blogspot.com

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ТӨЛӨВЛӨГДСӨН АЖЛУУД

4 /4. Дэмжигчдийн анхны уулзалт. Хөтөлбөрийн зохион байгуулалтын баг байгуулагдлаа.
4 /11- 5/6. Хөтөлбөрт оролцогчидыг бүртгэнэ
5 /8, 9 Хөрсөө бэлтгэнэ.
5/15, 16. Мод тарина.
5/15, 16. Цементен хашлагт чимэглэлийн зураг зурах
4/28- 5/28. “Ээждээ бид хайртай” сэдэвт зургийн үзэсгэлэнд зургаа оруулах сонирхолтой хүүхэд бүрийн зургийг хүлээн авч ЭНЭШТ-д үзэсгэлэн гаргаж эмнэлгийг танхимыг чимэглэх.
5/30. Эх нялхаст эмчлэгдэж байгаа Эх үрсэд зориулсан Эх үрсийн баяр зохион байгуулна.
6/4,5. Зүлэг тарих өдөр
6/13. “Ээждээ зориулсан бидний төгөл” нээлтийн үйл ажиллагаа буюу мод тарьсан бүх хүмүүсийн ээжүүдийг баярлуулах үйл ажиллагаа
• Хүүхдүүдийн ээждээ зориулсан зургаар үзэсгэлэн гаргана.
• Хүүхдүүдийн урлагийн тоглолт
• Цэцгийн мандал байгуулах үйл ажиллагаа
6- 9 сар. Долоо хоног бүр, хөтөлбөрийн залуус мод зүлгээ арчилж, хоорондоо танилцаж, хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр зохиодог байх. Эмнэлэгт хэвтэж буй эх, хүүхдүүдэд сэтгэлийн дэм болгох.
6 сарын Бямба гариг бүр. Үлгэрийн үдэш. Ахмадууд эмчлэгдэж байгаа эх үрсэд үлгэр ярих үлгэрийн үдэш зохион байгуулна.


“ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ” Хөтөлбөрийн сүлд дуу

Хөтөлбөрийн товч танилцуулга

ЭЭЖДЭЭ ЗОРИУЛСАН БИДНИЙ ТӨГӨЛ” хөтөлбөрийн Товч танилцуулга -

Татаж авах

Хөтөлбөрийн зорьж буй үр дүн, тарих талбайн хэмжээ, хөтөлбөрт хэрхэн оролцож болох зэрэг бүх талын дэлгэрэнгүй мэдээлэл


ХӨТӨЛБӨРИЙН ДЭЛГЭРЭНГҮЙГ ТАТАЖ АВАХ

Wednesday, March 31, 2010

2010 онд төлөвлөгдсөн ажлууд

1. 2010.01.01- 2010.06.22 – “Бид ээждээ хайртай” аян
Үндэслэл:
Хүн бүр л ээжийнхээ ачийг хариулахсан гэж боддог, бүгд л ээждээ хайртай байдаг. Гэхдээ бид ээждээ хайртай гэж хэлдэг билүү? Хэвлийдээ арван сар тээж, хүмүүний орчлонд төрүүлсэн ачит ижийдээ сэтгэлийнхээ гүнээс хайртай гэж хэлэх тийм хэцүү гэж үү? Үрийнхээ төлөө цаг үргэлж санаа нь зовж суудаг бурхан ээжийнхээ сэтгэлийг нь дэвтээж ХАЙРТАЙ гэдгээ хэлэх нь ачийг нь хариулах сайн үйлсийн эхлэл билээ.

Уриа:
Үртэй хүний жаргалыг өдөр болгон мэдрүүлж
Үгсийн сайхныг өдөр бүр хэлцгээе

1) “Бид ээждээ хайртай” CD
2) “Ижийгээ гомдоох учиргүй” дууны клип
3) “Би ээждээ хайртай” гар зураг, зохион бичлэгийн уралдаан
4) Уралдаанд түрүүлсэн зургуудыг плакат болгон хэвлүүлэх
5) “Бид ээждээ хайртай” нэвтрүүлэг, зохиомж
6) “Бид ээждээ хайртай” лекц семинар
7) Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төвийн гаднах орчинг тохижуулах, цэцэрлэгжүүлэх
8) Эх үрсийн баярт зориулсан массыг хамарсан бүжиг
9) Гишүүдийн дунд “Бид ээждээ хайртай” өдөрлөг

2. 2010.02.01-с 2010.06.01 – “Бид нэг гэр бүл” Хайти-д туслах аян

Үндэслэл:
Саяхан, 1-р сарын 12-нд алс холын Америк тивийн Гайти /Haiti/ улсад 7,3 баллын хүчтэй газар хөдлөлт болж олон зуун мянган хүн үхэж, олон мянган хүүхэд өнчирлөө. Хэлж ирдэггүй хийсч ирдэг гай зовлон тэднийг дайрч гарчээ. Монголчууд, монголын ард түмэн бидэнд ч гэсэн зуд турханаас авхуулаад асуудал бэрхшээл их бий. Гэхдээ орох оронгүй, оочих аягагүй болж биднээс илүү зүдэрч байгаа Гайтигийн хүүхдүүдэд, багачуудад туслая. Тоглох тоглоомгүй, идэх хоолгүй өнчрөн хоцорсон тэдгээр хүүхдүүдэд тоглоом хандивлан, монгол хүүхдүүдийн чин сэтгэлийн анд нөхдийн захидлыг хүргэж бага ч гэсэн сэтгэлд нь гэрэл гэгээ бэлэглэе

Уриа:
Бид нэг гэр бүл

1) Хандивийн тоглолт зохион байгуулах
2) Тоглоом цуглуулах
3) Захидал, гар зургуудийг хүлээн авах
4) Залуу уран бүтээлчдээр Michael Jackson-ий “We’re The World” дууг дуулуулж, клип хийх

Бие даан болон хамтран зохион байгуулсан ажил

Бие даан зохион байгуулж хийсэн ажлууд
1. 2007.07.14-с 2007.10.14 – Оюутан залуусын зуны амралтанд зориулсан танилцах өдөрлөгүүд
2. 2007.07.15-с 2007.11.14 – Нэн ядуу хүмүүст туслах зорилгоор хуучин хувцас, ном, тоглоом цуглуулан хандивласан сайн үйлсийн аян
3. 2007.10.28-нд – “ДОХ-ын эсрэг хамтдаа” диско шоу /өдрийн цагаар, архи тамхигүй орчинд/
4. 2007.11.15-с 2007.11.17 – Хүүхэд залуусын мэдлэг боловсролд зориулсан сургалт, лекцүүд /амьдрах ухаан, амжилтын нууц, зөв хооллолт/
5. 2007.12.12-нд – Өөрсдийн хандиваар цугларсан хувцасыг хогийн цэг дээр ажиллаж байгаа хүмүүст хандивлав.
6. 2008.01.05-с 2008.02.05– Өндөр настай, ганц бие өвөө, эмээ нарт туслах нэг сарын аян
7. 2008.02.13-нд – Гэгээн Валентинийн өдөрт зориулан хайрын дуутай CD-г ганц бие 100 залууст бэлэглэсэн.
8. 2008.03.18-нд – Мартын 8-аар “Эрхэмсэг бүсгүй танд” нэртэй урмын үг тараах өдөрлөг зохион байгуулсан /2000 хүнд тараагдсан ба мөн энэ үеэр эмэгтэйчүүдэд үнэгүй таксигаар үйлчилсэн/
9. 2008.04.28-нд – Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сангийн өмнөх талбайд мод тарьсан
10. 2008.05.05-нд – Нийслэлийн тохижилтонд туслах зорилгоор хогийн саванд хогоо хийсэн хүмүүсийг урамшуулах зорилгоор бэлэг гардуулсан /100 гаруй хүнд/
11. 2008.10.21-нд – Хараагүй хүүхдийн 116-р сургууль дээр өдөрлөг зохион байгуулж, багш сурагчдад бэлэг гардуулсан
12. 2009.08.14-нд – Нярайн асрах төвийн гаднах орчинг цэвэрлэв.
13. 2009.10.20-нд – Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа ээжийг баярлуулах зорилгоор нэг өдрийнх нь ажлыг өмнөөс нь хийж, гарын бэлэг гардуулав
14. 2009.09.20-с 2009.09.27 – “Ээждээ хайртай гэж хэлцгээе” уриалгын захидалыг 4000 гаран хүнд тараав.
15. 2010.01.29-нд – ТҮК-д ажилдаг амьдралын баталгаажих түвшингөөс доогуур амьдралтай, өрх толгойлсон гурван ээжийг баярлуулах зорилгоор өмнөөс нь ажлыг нь хийж, хамтран ажилладаг байгууллагуудынхаа гарын бэлгийг гардуулав.

Хамтран зохион байгуулсан ажлууд
1. UBS телевизийн “Хогондоо” шоунд ард иргэдтэй хамтран оролцов.
2. “Ногоон төгөл” төслийн хүрээнд хийгдсэн мод тарих ажилд хамтран оролцов.
3. NTV телевизийн “Улаан таван хошуу” нэвтрүүлэгтэй хамтран Метрополис клубт Валентинийн үдэшлэг зохион байгуулав.
4. “Баясук ба түүний нөхөд” сайн үйлсийн аянг хамтран зохион байгуулав.
5. “Гурван бүдүүн” хамтлагийн “38-тай аав” тоглолтыг хамтран зохион байгуулав.
6. Монголын үндэсний телевизээс зохион байгуулсан “Тамхины эсрэг шоу”-г дэмжин оролцов.

Шар хантаазтануудад чин сэтгэлээсээ тусаллаа







“Сортоо” хүүхэд залуучуудын сайн дурын клубын хамт олон “Бид ээждээ хайртай” аяныхаа хүрээнд хүнд хэцүү хөдөлмөр эрхэлдэг 3 ээжийг баярлуулахаар шийдэж, БГД-ийн ТҮК-ийн ажилтан Ш.Шүрэнцэцэг, Б.Даваасүрэн, Р.Чимгээ гэсэн 3 ажилтанг сонгожээ. Сайхан ээж нараа баярлуулахын тулд цэвэрлэх ёстой байсан замыг 1-р сарын 29-ний 00 цагаас эхлэн үүрийн 5 цаг хүртэл цэвэрлэжээ.
Өглөө нь ТҮК-ийн ажилчид ажилдаа ирээд цэвэрлэх ёстой байсан бүх зам нь цэвэрхэн болчихсон байхыг хараад мэл гайхаж байлаа. Гайхаад зогсож байхад нь “Сортоо” клубын залуучууд очиж, “Та бүхнийг өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөрөө баярлуулж, нэг өдөр ч болов амраах гэж” бид энэ ажлыг хийсэн тухайгаа хэлж гарын бэлэг болон орчинг цэвэрхэн байлгадагт баярласан “Fohow” компани, Түн Дэ Мүн, Ивээлхүү ХХК, “Cueen chicken” зэрэг байгууллагуудын бэлгийг гардууллаа.
ТҮК-ийн ахлагч Л.Алтантуяа хэлэхдээ, энэ компанид 6 жил ажиллахдаа залуучууд ийм ажлыг санаачлаад, ээж шигээ хүмүүст туслаж байсан тохиолдол байгаагүй ээ. Энэ залуучуудад маш их баярлалаа. Залуучууддаа сайнаар үлгэрлэж байгаагаар нь бахархаж байгаагаа хэлж байлаа.
Нийслэл хотоо гоо сайхан болгох гэж үүрийн таван жингээр босож үдшийн бүрий хүртэл бөртийн ажиллах Шар хантаазтай баатруудыг нэг өдөр ч дулаан гэртээ амрах боломж олгосон “Сортоо” клубын хүүхэд залуучуудад баярлалаа.
Аз жаргалтай амьдрал, жинхэнэ баялгийн нэг нууц нь нэгэндээ туслах билээ. Бид юунд ч ганцаараа хүрдэггүй. Аливаа зүйлээр элбэг дэлбэг байх нь бусдын тусламжгүйгээр олдох нь тун ховор. Та бусдад бие, сэтгэл санаа, эд материалын хичнээн тусыг хүртээсэн ч энэ нь угтаа та өөртөө л тусалж байна гэсэн үг. Тиймээс Сортоо клубын хүүхэд залуучууд хүн бүрийг сайн үйлсд уриалж байна.

Сайн үйлс бүхэн нарын цацраг лугаа дэлгэрэх болтугай.

“Сортоо” хүүхэд залуучуудын сайн дурын клуб

СОРТОО хүүхэд залуусын сайн дурын нийгэмлэг



Товч танилцуулга:
СОРТОО хүүхэд залуусын нийгэмлэг нь нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үйл ажиллагаа явуулдаг, шашин ба улс төрөөс ангид төрийн бус байгууллага юм.

Зорилго:
Өндөр ухамсар, өргөн мэдлэгтэй, сайн бүхний жишиг болсон цогцлоон бүтээх агуу их эрч хүчтэй залуу үеийг төлөвшүүлэхэд оршино.

(Сортоо гэдэг үгийн тайлбар:
Цог жавхлантай, хийморьлог гэсэн утгатай монгол үг билээ)

Хаяг: Баянгол дүүрэг, 4-р хороолол, 19-р хороо, 53б байрны 202 тоот. /47-р сургуулийн хашаанд FOHOW төв/
Утас: 98090994, 91113131
И-Мэйл: sor_too@yahoo.com
Блог: http://www.sor-too.blogspot.com

"Эх орны залуус хаана явна" нэвтрүүлэгт СОРТОО нийгэмлэг оролцлоо

_________________________________________________